Автотээврийн үндэсний төв “Автотээврийн хэрэгслийг шинээр бүртгэх, шилжилт хөдөлгөөний өөрчлөлтийн бүртгэл”-ийг амралтын өдрүүдэд явуулахаар шийдвэрлэжээ.
Эхний ээлжинд тус төвийн “Баянгол” автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн салбар төвийн байранд 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн Бямба, Ням гаригуудад 09.00-18.00 цагуудад ажлын өдрүүдэд 08.00-18.00 цагуудад ажиллахаар болсон байна.
Даваагаас ням гариг хүртэл, төрийн албан хаагчид амралтын өдөргүй ажиллаж эхэллээ. Шинээр автомашин худалдан авсан, бусдад тээврийн хэрэгслээ шилжүүлж байгаа иргэд амралтын өдөр ч ажлаа амжуулж болох нь.
Авто тээврийн үндэсний төв тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийг ажлын болон амралтын өдрүүдэд уртасгасан цагаар явуулдаг болсноор автомашинаа техникийн хяналтад оруулах гэсэн иргэдийн дараалал буураад байгааг албаныхан онцолж байв.
Хаяг: Техникийн хяналтын үзлэгийн төвийн “Баянгол салбар”-ын дэргэд “Хөсөг трейд”-ийн байрны 1 давхарт байрлаж байна.