Categories
мэдээ нийгэм

Морин хуур хөгжмийг бие дааж сурах боломжтой боллоо

Монголын ард түмний уламжлалт өв соёлын нэг морин хуур хөгжмийг уламжлан хөгжүүлэх, дэлгэрүүлэх зорилгоор “Морин хуур эхлэн суралцагчдад зориулсан видео хичээл”-ийн ном, DVD-г “Монгол угсаатан, нүүдэлчдийн өв соёл” ТББ-аас эрхлэн хэвлэн гаргажээ.

Айл гэр, албан газар бүрийн хойморт залрах болсон Морин хуур хөгжмөө хоймортоо өлгөдөг биш эгшиглүүлдэг болцгоож, сурахыг хүссэн хүн бүр гэрийнхээ жаврыг өөрсдөө үргээж, өвөг дээдэс, ахан дүүстээ морин хуурын эгшгээр сэтгэлийн мялаалга өргөхөд тань туслах, өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд маш их ач холбогдолтой хичээл болсон байна.

Хичээлийг Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналт, Мэргэжлийн морин хуурчдын улсын болон олон улсын уралдааны Гранпри шагналт, Дэлхийн Урлагийн олимпийн алтан медальт, СУИС-ийн багш П.Тэмүүжин заажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *