Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчууд ЦЕСНА гурилыг бууз, баншиндаа сонгож байна

Монгол түмний уламж­лалт баяр цагаан сар хаяанд ирлээ. Бууз, банш, хэвийн боов зэрэг сар ши­нийнхээ идээ ундааг бэл­дэхдээ бид гуриланд гол ач холбогдол өгдөг. Нялцайж урсан хоорондоо наалдаад байхааргүй, бууз­ны ёроол ньсалаад уначихгүй, хэвийн боов нь цэврүүтдэггүй гу­рил сонгодог байх жи­шээний. Хэрэглэгчдийн таа­шаалд нийцсэн чанарын шаардлагыг “Цесна” гу­рил бүрэн хангадаг. Зах зээлд аль хэдийнэ та­нил болсон “Цесна”-г “Өег” компани ОХУ-аас им­пор­толдог билээ. Тус компанийн Ерөнхий захирал Г.Даваасүрэнтэй ярилцлаа.

-Удахгүй гарах модон хонин жилийн босгон дээр тантай уулзаж байгаадаа таатай байна. Юуны өмнө Монгол Улсын Худалдааны гавьяат ажилтан цол хүрт­сэнд тань баяр хүргье?

-Баярлалаа. Манай ком­пани “Цесна” гурилыг ОХУ-аас импортолж, дотоодынхоо зах зээлд нийлүүлээд 18 жил болсон байна. Энэ хугацаанд Монголынхоо ард түмнийг сайн чанарын гурилаар хангаж ирсэн. Үүндээ ч бид сэтгэл хангалуун ажилладаг даа.

-“Өег” компани жил бол­гон “ТОП-150” аж ахуйд шал­гарч, шилдэг татвар төлөгч байгууллагаар тодордог. Ингэхэд улсад төлсөн тат­варын хэмжээгээр хич­нээн төгрөгийн орлого оруу­лав?

-Манай компани үйл ажил­лагаагаа явуулж эхэлснээс хойш улсад 30 гаруй тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлсэн бай­гаа. Жилдээ хоёр тэрбум орчим төгрөгийн татвар төл­дөг гэсэн үг. Бид чанартай гурилаар ард түмнийхээ хэрэг­цээг хан­гахын сацуу улсад төлсөн татварынхаа дүн болон бусад үзүүлэлтээр “ТОП-150” аж ахуй нэгжид байнга шалгардаг.

-Танай компани “Цесна” гурилаас гадна гоймон, будаа импортолдог болсон байна лээ. Зах зээлд ши­нээр орж ирж байгаа бүтээг­дэхүүн хөлөө олтол нэлээд хугацаа шаардагддаг нь аливаа бизнест байдаг л асуудал. Тэр утгаараа гоймон, будааны хувьд бор­луулалт ямар байна?

-Казахстанаас импортолж байгаа “Жайма” гоймонгийн хувьд гэрийн эзэгтэй нараас өндөр үнэлгээ аваад байгаа шүү(инээв). Манай монгол эрчүүд бүхэл мах чанаад тэрэн дээрээ илдсэн гурил тавьж болгоод идэх дуртай. Тэгвэл “Жайма” гоймон эзэгтэй нарын гурил зуурч, илдэх бүх ажлыг хөнгөвчилчихөж байгаа юм. Дээрээс нь урсч, нялцайхгүй.Амт, чанар сайтай болохоор борлуулалт ч дажгүй байна. Мөн цагаан будааны хувьд ОХУ-ын Краснодарскийн Ку­баний шим сайтай хөрсөнд ургуулсан жинхэнэ органик бүтээгдэхүүн. Тэнд жилд нэг удаа ургац авдаг. Харин манай урд хөрш хэрэгцээ шаардлагаас хамаарч жилдээ 2-3 удаа ургац хураадаг. Янз бүрийн химийн гаралтай бор­доогоор “бөмбөгдөж” байж ургуулдаг болохоор тэр шүү дээ. Манай компанийн оруулж ирж байгаа “Краснодарский рис” цагаан будаа бол хятад цагаан будаанаас амт, чанарын хувьд хамаагүй илүү. Үнийн хувьд ч хавьгүй хямд. Өсөлт сайтай зэрэг амт чанараараа хэрэглэгчдийн таашаалд бүрэн нийцэж байгаа. Бид туршилтын журмаар “Цесна”-гийн хоёрдугаар гурил оруулж ирээд зах зээлд нийлүүлтэл борлуулалт нь нэгдүгээр гурилаасаа илүү байсан гээч. Үйлдвэрээсээ хоёдугаар гурил нь жаахан үнэтэй гарсан л даа. Тэгсэн хэрнээ дэлгүүрийн лангуун дээрээс түрүүлж дуусч байсан. Хүмүүс хооллолтдоо ихэд анхаарч, аль болох бор гурил хүнсэндээ хэрэглэдэг болсонтой холбоотой юм болов уу гэж бодогдсон.

-Сүүлийн үед газар та­риалан эрхлэгч, гурил үйлд­вэрлэгчдийн хооронд багагүй маргаан үүсээд байгаа. Гурил импортлогчийн хувьд та тэдний маргааныг хэрхэн харж байна вэ?

-Тэдний маргааны гол сэдэв нь импортоор орж ирэх улаан буудайн квотын асуудал. 1999 оны сүүлч, 2000-аад оны эхээр Монголын газар тариалан уналтадорчихсон байсан. Тухайн үед манай компани гурил импортлон дотоодынхоо гурилын нийт хэрэгцээний 30 хүртэлх хувийг дангаараа хангадаг байв. Төр засгаас нэлээд арга хэмжээ авсаны үр дүнд газар тариалан ч сэргэсэн. Ямартай ч монголчууд өөрсдийгөө гурилаар хангах боломжтой болж байна. Гэвч тариаланчид маань газар тариалангаа технлогийн дагуу явуулахгүйгээс чанартай буудай ургуулж чадахгүй байгаа юм. Үүнээс болж чанартай гурил үйлдвэрлэх боломжгүй болж байна. Дотоодынхоо үйлдвэрлэлийг дэмжих үүднээс төр засгаас гурил импортлогч бидний татварыг өсгөж, квот тогтоодог. Хэдийгээр энэ нь бидний бизнест тулгамдаж байгаа хүндрэл бэрхшээл болох ч нөгөө талаарэх орны газар тариаланг хөгжүүлэхэд зөв зүйтэй арга хэмжээ гэж иргэн хүнийхээ хувьд үздэг дээ.

-Саяхан Хүнс хөдөө аж, ахуйн яаман дээр гу­рил импортлогчид, үйлд­вэрлэгчид,нарийн боовчдын уулзалт болсон. Уг хурал дээр таны хэлсэн үг анхаарал татаж байсан л даа. “Дотоодын улаан буудайн чанарт гурил үйлдвэрлэгчдийн хүсээд байгаа стандартыг тогтоох хэрэгтэй” гэсэн таны санаа өнөөдөр биелэлээ олж байна. Юу вэ гэвэл, хоёр хоногийн өмнө Ерөнхий сайд тариаланчид болон гурил үйлдвэрлэгчидтэй уулзахдаа дотоодын буудайн чанарын стандартыг тогтоотол им­портын буудайг зогсоох шийдвэр гаргажээ. Ер нь буудайн стандартын талаар ямар бодолтой явдаг вэ?

-“Цесна” гурил бол зах зээлд аль хэдийнэ чанараараа танигдсан. Манай зах зээлд борлуулагдаж байгаа гурилаас хамгийн үнэтэй нь. Тэгсэн ч гэлээ ард түмэн “Цесна”-г идээд сурчихсан болохоор байнга хэрэглэдэг. Цагаан сар, баяр ёслолын үеэр борлуулалт улам нэмэгддэг. Учир нь хэрэглэгчид сар шинийнхээ бууз банш, боов, боорцгоо “Цесна”-гаар хийдэг болохоор тэр шүү дээ. Мөн хүнсний үйлдвэрүүд, нарийн боовны цехүүдийн гол түүхий эд нь “Цесна” гурил болж байна. Харин манай тариаланчид энэ гурилын хэмжээнд хүрэхээр буудайгаа чанартай ургуулж чадахгүй байгаа нь үнэн. Хүнс, хөдөө аж ахуйн яаман дээр болсон уулзалтын үеэр гурил үйлдвэрлэгчид, нарийн боовчид “Бидэнд чанартай буудай, гурил хэрэгтэй” гэж байсан. Өнөөдөр манай газар тариалан эрхлэгчдэд тогтсон стандарт гэж алга. Тийм болохоор юу ч хамаагүй ургуулдаг, тэрэндээ урамшуулал авдаг маш буруу механизм үүсчихээд байгаа.

-Хүнсний үйлдвэрийнхэн чанартай гурил сонгох нь ойлгомжтой. Гурил үйлд­вэрлэгчид тэдний хэрэгцээнд нийцүүлсэн гурил гаргахын тулд цавуулаг өндөртэй буудай хэрэгтэй гэсэн. Харин монголын хөрсөнд ургуулсан буудайг заавал импортын буудайтай холих шаардлагатай юу?

-Тэгэлгүй яахав. Гурил үйлдвэрлэгчид 25 хувийн цавуулагтай улаан буудайг импортлоод дотоодын буудайтай хольж сайн гурил гаргаж авахыг зорьдог.Гэтэл цавуулаг өндөртэй буудай өгөх тариаланч манайд алга. Тэдний ярьж байгаагаар одоо агуулахад буй буудайны цавуулаг 18-20 хувьтай байна гэсэн. ОХУ-д мөрдөж байгаа стандартаар ийм цавуулагтай буудай малын тэжээлд зориулагддаг. Манайтариаланчид тийм буудай ургуулчихаад төр засгийнхан руу дайрч давшлаад байж болмооргүй юм. Тиймээс Хүнс, хөдөө аж ахуйн яаман дээр болсон уулзалтын үеэрч би энэ тухай хөндсөн. Гурилын үйлдвэрлэлт дээр нарийн стандарт тогтоомоор байгаа юм. Стандарт хангасан улаан буудай ургуулсан тариаланчдад урамшуулал өгдөг болгох ёстой. Тэрнээс малын тэжээлд нь урамшуулал өгөөд яахав дээ. Ерөөсөө 25 хувийн цавуулагтай улаан буудайд л урамшуулал олгоно гээд тогтсон стандарттай байх хэрэгтэй. Манайд энэ стандарт байхгүй болохоор чанартай гурил үйлдвэрлэх гаргалгаа нь Оросоос цавуулаг өндөртэй улаан буудай оруулж ирээд хольж байгаад гайгүй гурил гаргадаг. Энэ бол гурил үйлдвэрлэгчдийн буруу биш шүү дээ. Үнэхээр стандартын шаардлага хангачихсан буудай байгаад байхад нь импортоор улаан буудай оруулах гээд зүтгээд байвал буруу зүйл. Иймд гурилүйлдвэрлэгчдийн яриад байгааг буруутгах аргагүй.

-Өнөө жил манайх түүхэнд байгаагүй их хэмжээний ургац хураасан гээд байгаа биш бил үү. Тэгэхээр нөөц арвин баймаар юм. Ингэхэд монголчуудын нэг жилийн хэрэгцээг хэдэн тн гурил хангадаг юм бэ?

-Манай улс 2013 онд 300 гаруй мянган тн улаан буудай хурааж улсынхаа хэрэгцээг 100 хувь хангалаа гээд нэлээд дуулиан болж, олон хүнд гавьяа шагнал өгсөн дөө. Гэтэл дөнгөж 2014 оны гуравдугаар сард буудай нь дуусчихсан. Тэгээд л гаднаас улаан буудай оруулж ирэх квот тавигдаад импортолж эхэлсэн шүү дээ. Тэгэхээр хөдөө аж ахуйн яаман дээр байдаг статистикийн системээр маш худлаа мэдээллүүд яваад байх шиг санагддаг юм. Тэрийг зөв гольдролд нь оруулах хэрэгтэй. Монгол Улсын хүн амын нэг жилийн нийт гурилын хэрэгцээ 220-230 мянган тн байдаг. Үүнд 300 мянган тн улаан буудай л хангалттай. Гэтэл өнөө жил манай тариаланчид 420 мянган тн үр тариа хураасан гээд тн тутамд нь 100 мянган төгрөгийн урамшуулал авчихсан байгаа. Тэгэхээр худлаа дүн гаргачихаад үүнд урамшуулал олгоод байдаг юм уу. Анхаарах л ёстой. Нэг тн тутамд олгож байгаа урамшуулалдаа стан­дарт хангасан буудай ургуулах хэрэгтэй. Энэ асуудалд нийт тариаланчдыг буруутгавал өрөөс­гөл ойлголт болно. Та­риаланч болгон адилгүй шүү дээ. Зарим үйлдвэрүүд дотоодын буудайгаар гайгүй гурил үйлдвэрлэлээ л гээд байдаг. Бодвол буудайны чанар нь гайгүй байсан болохоор тэр биз. Ер нь газар тариалангийн технологийн асуудлыг иж бүрнээр нь шийдэхгүй бол цаашид байнга л ийм асуудал гарна.

-Тариаланчдын хувьд төрөөр бүрэн тэтгүүлчихсэн улс шиг санагддаг юм. Харин чанартай гурилаар ард түмнээ хангаж байгаа гурил импортлогчид хүнд нөхцөлд үйл ажиллагаа явуулдаг юм биш үү. Татвараар ч нэг дарамтлуулж, оруулж ирэх гурилдаа ч квот тогтоолгоод…

-ОХУ-ын газар тариалангийн бүс нутаг болох Алтайн хязгаар мөн Казахстанаас аль сайн гэсэн гурилыг нь бид импортолдог. Олон жилийн сайн харилцаат түншийнхээ хүрээнд болж өгвөл хямд үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэгчдэдээ хүргэхийг зорьж ажиллаж байна. Гэтэл дотоодын гурил үйлдвэрлэгчидтэй харьцуулахад 26.5 хувийн илүү татвар төлж байна. Дотоодын гурилын үйлдвэрүүд бараг татвараас хөнгөлөгдөж, НӨАТ ч төлдөггүй. Татварын ерөнхий газраас үүнийг авч үзвэл сонин л дүн гарна даа. Тэгтэл манай нэг жижиг компани сүүлийн арван жилд 20 тэрбум төгрөгийн татвар улсын төсөвт суулгасан байна. Бид ийм хэмжээний татвар төлж байгаагаас гадна тодорхой хэмжээнд нийт ард иргэдийнхээ гурилын хэрэгцээг нь хангаж ирсэн. Гурил импортлогчдыг тэгж их нүд үзүүрлэж болохгүй. Импортын гурилаас хамгаалагдсан систем нь манайх мундаг л даа. Өндөр татвар тавьчихсан, квот тогтоочихсон. Харин газар тариалан эрхлэгчдэд хавар нь үр, шатахуунаа хөнгөлөлттэй үнээр зээлээр өгчихдөг. Намар хураасан ургацыг нь улс худалдаж аваад дээрээс нь урамшуулал олгоно. Улсад төлдөг татварын хэмжээ үнэхээр бага, байхгүйтэй адил. Ийм бизнес гэж дэлхийд хаана ч байхгүй. Бодит байдал нь энэ. Гэтэл газар тариалан эрхлэгчид асуудлыг дэвэргэх ямар шаардлага байна вэ. Эсвэл импортын улаан буудай гурилыг хаачих хэрэгтэй.

-Тэгвэл таны бизнес яах болж байна вэ?

-Цөөхөн хэдэн компанийн асуудал ч яахав. Цаана нь хийх ажил зөндөө байгаа. Тариаланчид ямархуу буудай тарьж, хурааж байгаа үнэн нүүр царай нь гараад ирнэ. Ер нь монголын газар тариаланэрхлэгчдэддээр ярьснаас илүү тааламжтай нөхцөл гэж алга. Тиймээс сайн ургац авдаг байх ёстой.

-Жил болгон квотдоо захи­рагдаад импортын гурил багасч байна. Өнөө жил танай компани хэдэн тн гурил оруулж ирэх вэ?

-Энэ жилийн эхний хагаст хоёр мянган тн гурил оруулж ирэх хэмжээтэй. Үүн дээр бид гомдоод байх юм алга. Төр засгаас гарсан шийдвэрийг дагахаас өөр яахав. Бидэнд тогтоосон квотод багтааж гурилаа оруулж сар шинийнхээ баярт зориулан худалдаалж байна. Манайхан “Цесна” гурилаараа өнгөлөг, амттай сайхан бууз, банш, хэвийн боов, боорцгоо хийгээд сурчихсан болохоор сар шинийн баяраас өмнө гурилаа оруулж ирсэн байгаа. Ингээд модон хонь жилдээ монголчууд маань хотол түмнээрээ сайхан шинэлэхийг хүсье.

-Танд ч бас сар шинийн мэндийг урьдчилаад дэвшүүлье. Цаг үеийн асуудлаар илэн далангүй ярилцсан танд баярлалаа.

Э.ДЭЛГЭР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *