Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулийн 5.1, 5,2 дахь заалтад заасан шаардлага хангасан иргэдийн галт зэвсэг эзэмших эрх нээлттэй байдаг. Нийслэлийн иргэнд галт зэвсэг худалдан авах зөвшөөрлийг Улаанбаатар хотын цагдаагийн газраас, хөдөө орон нутгийн иргэнд ЦЕГ-ын Лицензийн төвөөс олгодог.
Иргэн та галт зэвсэг эзэмшихийн тулд “Их ав” төвөөс галт зэвсэг худалдан авах өргөдөл, Иргэний үнэмлэхний хуулбар /нотариат, оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт, эрүүл мэндийн бичиг болон гэмт хэрэгт холбогдож байгаагүй эсэх талаар тодорхойлолтын үнэ 1000 төгрөгийг тушаасан баримт /Төрийн сан 900012034 тоот данс, ЦЕГ-ын Дэмжлэг үзүүлэх газар/-ыг бүрдүүлэх хэрэгтэй.
Мөн Галт зэвсгийн тухай хууль, Амьтаны тухай тухай хуулийг уншиж судалсан байх шаардлагатай. ЦЕГ-ын Лицензийн төв Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо, Доржийн гудамж “Иргэн таны төлөө” төвд байрладаг.