МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь Монголын сэтгүүлчдийн эвлэлийн Тэргүүн дэд ерөнхийлөгч боллоо. Тодруулбал, тэрбээр 2011 онд хуралдсан Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ээлжит их хурлаар түүнийг эвлэлийнхээ тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдож байсан. Гэвч УИХ-д нэр дэвших болсон тул 2012 оны тавдугаар сард өөрөө хүсэлт гарган уг албан тушаалаас түр түдгэлзээд байсан юм. Тэгвэл тэрбээр энэ сарын 5-нд Монголын сэтгүүлчдийн эвлэлд хандан Тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаалдаа эргэн ажиллах хүсэлтээ гаргасан байна. Түүний хүсэлтийг Монголын сэтгүүлчдийн эвлэлийн Гүйцэтгэх хорооны гишүүдийн олонх нь дэмжжээ.