Categories
мэдээ улс-төр

“Hybrid” машины татварыг нэмэгдүүлэхгүй

УИХ дахь Ардчилсан намын бүл­гийн ээлжит хуралдаан өчиг­дөр боллоо. Энэ удаагийн хурал­даанаар А.Бакей гишүүний ахал­сан Монгол Улсын 2015 оны төс­вийн тухай хуульд нэмэлт, өөрч­лөлт оруулах тухай хууль бо­лон холбогдох хуулийн төс­лүүдийн талаар бүлгийн санал, дүг­нэлт боловсруулах үүрэг бү­хий ажлын хэсгийн мэдээллийг сонсч, хэд, хэдэн чухал шийдвэрт хүр­сэн байна.

УИХ-ын төвшинд төс­вийн хуулийг боловсруулах ша­танд Сангийн яамныхан 221 тэр­бум төгрөгийн эх үүсвэр ол­жээ. Үүнийг хүүхдийн мөнгөнд зо­риулж долоон тэрбумыг, Одон­тэй ээжүүдийн мөнгөнд 19 тэр­бумыг, төрийн албан хаагчдын ца­линг нэмэгдүүлэхэд 90 тэрбу­мыг, тэтгэвэр тэтгэмжийг нэмэг­дүү­лэхэд 15 тэрбум, жирэмсэн эх­чүүдийн тэтгэмжид 15 тэрбум гэх жишгээр зарцуулахаар болжээ.

Үүнээс гадна бүлгийн хурал­даа­наар хэлэлцсэн асуудал нь цэцэрлэгийн хоолны мөнгөний 50 хувийг эцэг эхчүүдээр гаргуулах, нийслэлийн орлогч дарга нар ца­лингүй ажиллана гэсэн нь хууль зөрч­сөн. Хуулийн дагуу хоёр ор­лого­той байхаас гадна нэгэнт төрд ажиллаж байгаа учраас төрөөс ца­лингаа авч байх нь зөв гэж АН-ын бүл­гийн гишүүд үзсэн байна.

Малын хөлийн татвараас орж ирсэн хөрөнгийг гурван зүйлд зарцуулна

Засгийн газар Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголыг өр­гөн мэдүүлэхдээ хэд, хэдэн төр­лийн татварыг нэмэгдүүлэхээр орж ирсэнийг дараах байдлаар өөрч­лөх санал гаргажээ. Тухайл­бал, бууны татварыг 6.3 мм хүртэл голч­тойд 30 мянган төгрөгийн, 6.4 мм голчтойгоос дээш бол 60 мянган төгрөгийн татвар ног­дуулах.

Сургалт, үзмэрт ашиг­ладаг буунд одоо татвар ног­дуулах­гүй байсныг 15-30 мян­ган төгрөг болгон өөрчлөхөөр бүл­гийн гишүүд санал нэгдсэн байна. Түүнчлэн, Ма­лын хөлийн татварыг тогтоох нь зүйтэй гэж бүлгийн гишүүд үзжээ. Татварыг 0-1000 хүртэл төгрөгт багтаан тог­тоох эрхийг аймаг, сумын ИТХ-д олгож байгаа. Гэхдээ малын хө­лийн татвараас орж орж ирсэн орлогыг буцааж гурван зүйлд зар­цуулах санал гаргажээ.

Үүнд Бэл­чээрийг сайжруулах, худаг ус гаргах, малын удмын санг сайж­руулахад энэхүү мөнгийг буцаан зар­цуулахаар болжээ. Харин нэг өр­хийн нэг гишүүнд ногдох бог малын тоо 50 хүртэл бол татвар төлөхгүй, түүнээс дээш малтай өрх татвар төлөх саналыг гишүүд дэмжжээ. Харин нийслэл хотын тат­варыг мөн шинээр тогтоох нь зүйтэй гэж үзэж, архи, тамхи, зо­чид буудал, гадаадын иргэдээс энэ­хүү татварыг авахаар санал нэгд­жээ.

“Hybrid” машины татварыг нэмэгдүүлэхгүй

Харин сүүлийн үед иргэдийн хам­гийн ихээр бухимдуулж бай­гаа асуудал бол авто машины тат­вар. Тэр дундаа монголчуудын хам­гийн ихээр унадаг “Prius” ма­шины татварыг гурав дахин нэ­мэгдүүлэхээр болсон нь олны дур­гүйцлыг хүргээд байсан. Тэгвэл АН-ын бүлгийн хуралдаанаар авто ма­шины албан татварыг ног­дуу­лах­даа бензин, шатахуун бага зар­­цуулдаг “Hybrid” маркийн бүх төр­лийн авто машины татварыг нэ­мэгдүүлэхгүй байхаар болжээ. Харин моторын багтаамж ихтэй том машинуудад татварыг өндөр тог­тоох нь зүйтэй гэж үзсэн бай­на.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *