“Өдрийн сонин”-ы цахим сонин нэгдүгээр сарын 15-ны 10.00 цагаас эхлэн хэвийн ажиллаж эхэллээ. “Diqicom” компанийн шилэн кабель тасарснаас болж гурав хоног “Univision”-ий интернэт хэрэглэгчдэд манай сонины dailynews.imedia.mn вэб сайт нээгдэхгүй байсан юм. “Diqicom” компанийн шилэн кабелийг “Ус сувгийн удирдах газар”-ынхан газар ухаж байгаад тасалжээ. Үүнээс болоод “Diqicom” компани “Univision”-д дохиогоо нийлүүлж чадахгүйд хүрсэн байна.
Энэхүү ноцтой гэмтлийг “Diqicom” компанийн инженерүүд гурав хоногийн турш уйгагүй ажиллаж засчээ. Зөвхөн “Diqicom” болон “Univision”-ий хариуцлагагүйгээс болоод “Өдрийн сонин”-ы цахим сонин тасалдаагүй гэдгийг үүгээр залруулж байна.