Categories
гадаад мэдээ

“Charlie Hebdo” шинэ дугаараа гаргав

“Charlie Heb do” сонин өчигдөр шинэ дугаараа гаргасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Олны анхаарал татаж буй шинэ дугаарын нүүр хуудсанд “Би Чарли” гэж бичсэн лоозон барин уйлж буй исламын зөнч Мухаммедыг дүрсэлсэн байна. “Амьд үлдэгсдийн дугаар” гэж нэрлэгдээд буй энэхүү тусгай дугаарыг 300 сая ширхэгээр хэвлэн гадаад орнуудаас захиалга их ирж байгаатай холбоотойгоор нийт 16 хэл дээр орчуулан, 25 улс оронд худалдаанд гаргажээ.

Тус сонинд “Google” компанийн “Дижитал хэвлэл” сангаас 300 мянган ам.доллар хандивласан бол Францын сонины холбоо 500 мянган ам.долларын хандив өргөжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *