ОХУ-ын Улаан-Үд хотод болж буй футзалын “Кубок Горсовета” тэмцээний хагас шигшээд “Улаанбаатар унаганууд” баг шалгараад байна. “Улаанбаатар унаганууд” клуб шилдэг наймд үлдээд байсан бөгөөд өчигдөр “Фианет 2” багтай учраа таарч, 5:4-өөр хожсоноор хагас шигшээд шалгарээ.
Ес дэх жилдээ зохион байгуулж буй “Кубок Горсовета” тэмцээнд ОХУ, БНХАУ, Монголын 17 баг хурд хүч сорьж байгаагаас манай улсаас “Улаанбаатар унаганууд” (Улаанбаатар их сургууль), “Хоромхон”, “Дэрэн” болоод Эрдэнэт хотын “Хангарьд” зэрэг мини хөлбөмбөгийн баг оролцож байна. “Хангарьд” клуб тэмцээнээ дуусгасан бол “Дэрэн”, “Хоромхон” клуб XIII байрын төлөө өнөөдөр тоглох юм.
Тэмцээн маргааш буюу нэгдүгээр сарын 8-д өндөрлөнө.