Өнгөрсөн оны тавдугаар сард өөрийн хоёр хүүхдээ шатаан амь насыг нь хөнөөсөн онц ноцтой гэмт хэрэг гарсан. Энэ хэргийг үйлдсэн Э.Ендонд хоёр шатны шүүхээс 25 жилийн хорих ял оноогоод байсан юм. Харин Улсын дээд шүүхээс өнгөрсөн арванхоёрдугаар сарын 24-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Хэргийг сануулахад Өнгөрсөн 2014 оны тавдугаар сарын 15-ны өглөө 07.30 цагт портер маркийн автомашиндаа 10 сартай болон таван настай хоёр хүүхдээ суулгаж, гаднаас нь түгжээд, шатахуун асгаж байгаад галдан шатаасан юм.
Мөн хэргийг үйлдсэн оройноо эхнэрээ гэрийнхээ гадаа зодож, биед нь гэмтэл учруулсан байдаг. Гэмт этгээдийг хохирогч нарыг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж, нийтэд аюултай онц харгис хэрцгий аргаар санаатай галдан шатааж амь насыг нь хохироосон гэх үндэслэлээр буруутгаж яллажээ.