Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар аймгийн иргэдийг залилсан этгээд хорих ялаар шийтгүүлэв

Дархан-Уул аймгийн харьяат Б гэгч Мобикомын үүрэн телефоны гар утсыг ашиглан Сүхбаатар аймгийн 9951-тэй дугаарын сүүлийн дөрвөн тоог сольж залган тус аймгийн иргэдийн гар утсанд холбогдон тэдний хамаатан садан, танил хүн нь мэтээр ярьж залилан хийдэг байжээ. Тодруулбал “Сүхбаатар аймаг руу явж байна, Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд машин эвдэрсэн, дугуй хагарсан, бензингүй болсон” гэж худал ярьж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурдаг байна. Улмаар Улаанбаатар хотын иргэдийг гуйж, тэдгээрийн дансыг ашиглан хохирогч нараас нийт найман удаагийн давтан үйлдлээр2510000 төгрөгийг залилан мэхэлж авсан байна.

Түүний энэ үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн148 дугаар зүйлийн 148.2дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг Сум дундын 19 дүгээр шүүхээр хэлэлцээд шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3.4 жилхорих ялаар шийтгэж, хохиролд 2,510,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б нь гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаанаа “Мөнгөгүй байсан болохоор танихгүй хүмүүсийн гар утас руу залгадаг, Сүхбаатар аймгийн хүмүүс миний үгэнд итгээд мөнгө явуулаад байдаг болохоор Сүхбаатар аймгийн иргэдийн утас руу байнга залгадаг байсан” гэж тайлбарласан байна.

Э.БААТАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *