Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-ны лхагва гаригийн дугаарын тойм

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа.

“Улс төр” нүүрт намын даргадаа захидал бичсэн Ө.Энхтүвшингийн ярилцлага нийтлэгджээ.Захидлаа намын даргадаа гардуулсан ч цаадах ньдуудаж уулзаагүй байгаа гэнэ. Д.Оюунхорол гишүүн “МАН-д хуваагдсан, талцсан асуудал байхгүй” гэж ярьсан байна лээ.

Баабар энэ удаа сүүлийн 25 жилд монголчууд юу олж авсанталаар өгүүлэв. “Монголын орон мөхлийн ирмэгт тулчихаад байна” гэж тэр дүгнэжээ. Юу нь болохоо байчихсан талаар “Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрээс уншаарай.

“Баримт үйл явдал” нүүрээс Монголд арав гаруй улсын 31 иргэн 2-25 жил хоригдох ялаар шийтгүүлсэн тухай уншаарай. Гадаадын хөрөнгө оруулалттай арав гаруй компанийн эздэдэрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ. Монголд арваад жил хараар амьдарсан Орос эр хүн дайрсан талаар энэ нүүрээс уншаарай.

“Дэлхийн мэдээ” нүүрт ОХУ-ын зэвсэгт хүчний шинэ үеийн зэвсэг гэгдэх “Армада” танкны тухай танилцуулжээ. Орчин үеийн хүүхдүүд хэнийг юугаар айлгахаа мэддэг. НҮБ дахь АНУ-ын байнгын төлөөлөгч Саманта Пауэрийн таван настай хүү нь ээжтэйгээ муудалцахаараа “Би чамайг үзэн ядаж байна. Би Орос руу, Путин руу явна шүү” гэж айлгадаг гэнэ. Учир нь ээж ньОХУ тэр дундаа Путинд дургүй аж.

“Томилолт” нүүрт манай сурвалжлагч Э.Хүрэлбаатарын Сүхбаатар аймгаас хийсэн сурвалжлага нийтлэгдсэн юм.”Зүүн гурван аймагт хуульгүй ардууд зээрийн сүргээ хүйс тэмтрээд дуусч байна” гэнэ.

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх олон улсын хурал болсон байна. Гадаад харилцааны яамны Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн захирал Э.Одбаяртай хийсэн ярилцлагыг арвандолдугаар нүүрээс уншаарай. Э.Одбаяр “Хятадын дарга ирээд гэрээнд гарын үсэг зурчихлаа, үүнээс өөрийг айлаас хүлээж болохгүй” гэж ярьжээ.

“Удам судар” нүүрт хөгжмийн нэрт удирдаач Ч.Жамсранжавынохин Ж.Амарзаяатай ярилцсан байна. “Миний аав сод хүн байсан” гэж охин нь ярьжээ.

МҮХАТ-ын шинэ дарга, “Урбанек”-аар овоглогддог Б.Лхагважав бизнесмэнүүдийг яаж хамгаалахаа манай сурвалжлагчид ярьжээ. “Эдийн засаг” нүүрт анхаарал хандуулна уу.

“Өдрийн сонин”-ы захиалга явагдаж байна. Ирэх оныг бидэнтэй хамт угтаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *