Categories
мэдээ спорт

“Оюутны лиг 2014” эхлэв

“Оюутны лиг 2014” тэмцээн өнгөрсөн амралтын өдөр Спортын төв ордонд нээлтээ хийв. 1996 оноос хойш уламжлал болон зохиогдож байгаа энэ тэмцээнд эрэгтэй 10, эмэгтэй зургаан баг өрсөлдөж байна. Тэмцээний нээлтийн өдөр найман тоглолт явагдсан юм. Тэдгээр тоглолтоос “Мандах бүртгэл”, УБИС-ийн “Унаганууд”, Мон-Алтиус “Лионс”, МҮИС болон Сити Дээд сургуулийн багууд эхний хожлоо авсан. Харин Орхон Их сургуулийн баг ирээгүй учир “Сити” дээд сургууль техникийн хожил авсан юм.

Эмэгтэйчүүдийн багийн хувьд гурван тоглолт болсноос УБИС-ийн “Унаганууд”, Отгонтэнгэр “Шилмүүснүүд”, ИЗОУИС-ийн баг өрсөлдөгчөө ялсан. ОУХМ Т.Санчирын зургаар тэмцээний логог хийсэн нь өнөө жилийн “Оюутны лиг”-ийн нэгэн онцлог байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *