Categories
гадаад мэдээ

Япон залуу Эбола вирусын халдваргүй нь эхний шинжилгээгээр тогтоогдов

Японд “Эбола” халдварт өвчин гарахад бэлтгэх зорилгоор Японы Эрүүл мэндийн яам ажлын хэсэг байгуулахаар төлөвлөжээ. Баруун Африкийн Либери улсад хоёр сар байсан залуу Токио хотын Ханэда онгоцны буудалд буухдаа халуунтай байсан учраас Эрүүл мэндийн яам ажлын хэсэг гаргах шийдвэр гаргажээ.

Уг залууг онгоцны буудлаас шууд Токиогийн төв эмнэлэгт хүргэсэн байна. Түүнд хийсэн анхны шинжилгээний хариу халдваргүй гэж гарчээ. Эрүүл мэндийн албаныхны мэдээлснээр, түүний халуун бууж, биеийн байдал тогтвортой байна. Халдварын шинж тэмдэг далд үедээ байж магадгүй хэмээн пүрэв гараг хүртэл түүнийг ажиглана гэсэн байна. Ажлын хэсэг пүрэв гарагаас ажиллаж эхэлнэ. Ажлын хэсэг Японы бүх эмнэлэгийг хамгаалалтын төхөөрөмжөөр хангахаар төлөвлөсөн аж. Төхөөрөмжөөр хангагдсан эмгнэлэгүүд рүү халдвартай өвчнийг хэрхэн тээвэрлэх талаар ажлын хэсэг хэлэлцжээ.

Япон улсад “Эбола” халдварт өвчин нэвтрэхээс урьдчилан сэргийлэх болон хэрвээ нэвтэрсэн тохиолдолд хэрхэн тогтоон барих тал дээр Эрүүл мэндийн яам чадах бүхнээ хийх болно гэж тус яамны сайд Ясухиса Сиодзаки мэдэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *