Categories
мэдээ нийгэм

“Буянт-Ухаа 1” хороололд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно

“Буянт-Ухаа 1” хороололд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулах гэж байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн ОСНАА-Н “ОПЕН ХАУС ӨНӨ” ХХК-тай хамтран энэ сарын 25-ны бямба гарагийн 09:00-16:00 цагийн хооронд “Буянт-Ухаа 1” хорооллын С блокт байрлах Ус дулаан дамжуулах төвийн хоёрдугаар давхарт тус арга хэмжээ болно.

Өдөрлөгийн зорилго нь оршин суугчдыг хууль эрх зүйн болоод тус хорооллын ашиглалттай холбогдсон зөвлөмж, мэдээллээр хангах, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, оршин суугчдын санаа бодлыг сонсох, асуудлыг шуурхай шийдвэрлэх, иргэдийг ая тухтай амьдрах нөхцлөөр хангахын тулд цаашдын үйл ажиллагаандаа оршин суугчдын хүсэлтийг тусгах юм.
Өдөрлөгт оролцогч байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааны талаар хорооллын оршин суугчдад шуурхай мэдээлэл өгөх, иргэний шилжилт, хөдөлгөөний бүртгэл хийх, ажлын байранд зуучлах, орон сууцны зээл болон төлбөрөө төлсөн иргэдэд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг олгох, хорооллын орон сууцны ашиглалттай холбоотой зөвлөмж зөвөлгөөг өгөх, харуул хамгаалалт, камержуулалтын талаар танилцуулах, тулгамдаж буй асуудал, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах зэргээр үйлчлэх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *