Categories
мэдээ нийгэм

Агаарын бохирдлыг бууруулах санаачилгыг урамшуулна

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос агаарын бохирдлыг бууруулах санаачлагыг урамшуулахаар болжээ. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 309 дүгээр тогтоолоор баталсан журмын дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагад урамшуулал олгох бүртгэл эхлээд байна. Агаарын бохирдлыг бууруулах, дулаан алдагдлыг багасгах, цахилгаан эрчим хүч хэмнэх бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ, шинэ техник технологи нэвтрүүлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд энэ уралдаанд өргөнөөр оролцох боломжтой аж. Шалгуур үзүүлэлт хангасан материалыг 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 17.00 цаг хүртэл дараах хаягаар хүлээн авах нь. Материалаа өгөхийг хүсэгчид Засгийн газрын 11 дүгээр байрны 1201 тоот өрөөнд биеэр ирэх буюу air@cabinet.gov.mnцахим хаяганд хандаж болох юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *