Монгол Улсын Филармоноос бүх нийтийн боловсролыг дэмжих “Хөгжим” хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү хөтөлбөр нь 43 дахь жилийн үзвэрийн хүрээнд хйигдэж байгаагараа онцлог юм. Тус хөтөлбөр нь нийгмийг бүхэлд хамаран, дунд сургуулийн хөгжмийн хичээлд хүртэл нөлөөлөл үзүүлэх бөгөөд газар тариалан, уул уурхай, малчдын хотонд хүртэл хүрч хэрэгжих зохилт тавьжээ.
Түүнчлэн энэхүү ажлын хүрээнд аравдугаар сарын 18, 19, 25, 26-ний амралтын өдрүүдэд нийслэлийн томоохон худалдааны төвүүдэд Улсын Филармоны уран бүтээлчдийн тоглолт, өдөрлөгийн үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд өнгөрсөн бямба гарагт “Скай” худалдааны төвд анхны өдөрлөгөө амжилттай зохион байгуулсан юм.
Төрөөс соёлын талаар баримтлах бодлогын баримт бичигт үндэсний соёл, урлагийг дэлхий нийтэд сурталчлан таниулах, монгол соёлын нөлөөллийг өргөжүүлэх, давтагдашгүй чанарыг баталгаажуулах, үндэсний хөгжилд соёл, урлагийн эзлэх байр суурь, оруулах хувь нэмэр, үр ашгийг нэмэгдүүлэх зорилтуудыг дэвшүүлсэн байдаг бөгөөд тус зорилтыг хэрэгжүүлэхдээ иргэнийг оюунлаг, соёл, уламжлалаа нандигнан дээдэлдэг болгон төлөвшүүлэх явдлыг боловсролын бүрэлдэхүүн хэсэг болгох, иргэдэд соёлын үнэт зүйлийн тухай мэдээлэл олж авах, хүртэх бололцоог бүрдүүлэх зэрэг арга хэмжээ авна гэж тусгасан байдаг.энэхүү бодлогын хүрээнд “Хөгжим” хөтөлбөр хэрэгжиж байна.
Мөн энэ сарын 30 -нд 19.00 цагт СТӨ-нд “Киноны хөгжмийн үдэш” шилдэг уран бүтээлийн тоглолт болох бол 31 -нд 19.00 цагт СТӨ-нд Улсын филармоны 43 дахь үзвэрийн жилийн нээлтийн нэгдсэн тоглолт болно.