Categories
мэдээ соёл-урлаг

“Буруугүй буруутан” уянгын драмын жүжиг нээлтээ хийнэ

Орчин үеийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын Драмын Эрдмийн Театрын ерөнхий найруулагч төрийн соёрхолт Н.Наранбаатарын санаачлагаар 2014 оны 4 сараас долоон өөр ертөнц долоон өөр найруулагч уриатай “Бэсрэг жүжгийн” төслийг хэрэгжүүлж эхлэсэн нь өдгөө амжилттай хэрэгжиж 6-н бэсрэг жүжгийг өөрийн тайзнаа амьлуулаад байгаа бөгөөд төслийн хамгийн сүүлийн жүжиг болох Найруулагч Э.Ёндоншаравын найруулга “Буруугүй Буруутан” уянгын драмын жүжиг 2014 оны 10 сарын 24-ны баасан гарагт нээлтээ хийх гэж байна.

“Буруугүй буруутан” жүжиг нь бие биедээ ухаангүй хайртай хосууд болох Батдоо, Цэцэгээ хоёр ирээдүйгээ аз жаргалтай, гэгээлгээр төсөөлнө. Гэвч Батдоогийн ээж хүүгээ ядуу эмэгтэйгэй уулзаж байгаад бухимдан түүнийг гадаадад амьдрах ахруу нь нь түр хугацаагаар явуулж, хайртай эмэгтэй болох Цэцэгээг өвчтэй ээжтэй нь хамт нүүлгэж хос хоёрын харьцааг таслана.

Энэ явдлаас хойш олон жил өнгөрч Батдоо ээжийнхээ санал болгосон бүсгүйтэй суусан боловч салж дахин Дэлгэр гэх бүсгүйтэй гэрлэж дутагдах зүйлгүй, аз жаргалтай амьдрах боловч нэг л зүйл тэдний санааг зовоодог байсан нь тэдэнд үр хүүхэд заяадаггүй байлаа.

Дэлгэр нэгэн өдөр гэрийн үйлчлэгч авахаар зар өгөхөд Батдоогийн анхны хайр болох Цэцэгээ бүсгүй зарын дагуу ажилд орхоор ирэх болно. Жүжиг цааш санаанд оромгүй явдлаар өрнөх бөгөөд хоёр хосын хайр дурлал хэрхэн өрнөх, Батдоогийн эцсийн сонголт Дэлгэр үү, Цэцэгээ юу…

Гэр бүл гэдэг хамгийн бичил нийгэм, түүний бүрэн бүтэн байдлаас бүхий л нийгмийн амар амгалан шалтгаалдаг.

Драмын урлагийг эрхэмлэн дээдлэгч оюунлаг хүмүүн таныг найруулагч Э.Ёндоншаравын ертөнцөөр хамтдаа аялахыг хүндэтгэн урьж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *