Categories
гадаад мэдээ

Нигери улс эбола өвчнөөс салжээ

Нигери улсад эбола вирусийн дэгдэлтийг дарж чадсан талаар дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдлээ. Нигери улсад сүүлийн 42 хоногт эбола вирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна. Өмнө нь өнгөрсөн долоо хоногт Сенегал улсыг эбола вирусээс ангижирсан болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдэж байсан юм. “Баруун Африк дахь халдварын тархалтыг дарснаар эбола вирусийн эсрэг дайн дуусгавар болно” хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч Руй Гама Ваз мэдэгджээ.

Баруун Африкийн хамгийн их хүн амтай Нигерид эбола вирусийнн халдвар Либерийн дипломат Патрик Соуэйр гэгч өнгөрсөн долдугаар сарын 20-нд Лагос хотын олон улсын нисэх буудалд ухаан алдсанаар орж ирсэн юм. Тухайн үед Нигери эбола вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх бэлтгэлийг хангалтгүй авснаас халдвар хэдэн хүнд дамжжээ.Тус улсад эбола вирусын халдвараар нийт 20 хүн өвчилсний найм нь нас барсан аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *