Categories
мэдээ нийгэм

Хүүхдүүд салат, төмсний нухашнаас хорджээ

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын хоёрдугаар сургуулийн зургадугаар ангийн хүүхдүүд салат, төмсний нухашнаас хордлого авсан нь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын лабораторид хийсэн шинжилгээгээр тогтоогдсон байна. Зургаан хүүхдийн шинжилгээнээс “Staphylococcus aureus” буюу “Алтлаг стафилакокк” илэрчээ.Тэдний идсэн салат, салатанд орсон хүнсний бүтээгдэхүүн, ус, арчдас болон ходоодны угаадсанд шинжилгээ хийхэд холимог салат, байцааны салат, ходоодны угаадаснаас “Staphylococcus aureus”, “Дархангэрэл” ХХК-ийн хиамнаас гэдэсний савханцар, “Staphylococcus aureus”, төмсний нухашнаас “Bacillius cereus”, “Staphylococcus aureus”, арчдаснаас гэдэсний савханцар илэрсэн гэнэ. Хүүхдүүд “Ургац баяр” тэмдэглэх гэж гэр гэртээ төрөл бүрийн салат, төмсний нухаштай бялуу, жимс, үзэм, чацарганы шүүс, будаа, хиамтай ороомог зэргийг ангидаа авчирсан аж. Үүнээс идсэн 16 хүүхэд хордлого авч сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад бие нь сайжирч эмнэлгээс гарсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *