Эбола вирус тархсан бүс нутагт хилийн хорио тавиагүй байгаа. Тиймээс бусад улсуудад тус вирусууд илэрсээр байна. Харин манай улсын хувьд өвчний голомтоос хэдийгээр хол байгаа ч урд хөршид тархах магадлал өндөр байгаа билээ.
Тиймээс манай улсын хувьд анхаарал болгоомж, хяналттай ажиллаж байна. Саяхан “Чингис хаан” олон улсын нисэх буудалд голомтын бүсээс ирсэн Нигер улсын хоёр иргэнийг онгоцны буудлаас буцаасан байна.