Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Энхбаяр Монголд ирлээ

МАХН-ын дарга Н.Энхбаяр Монголд ирлээ. Дөнгөж сая, 22:40 минутын үед гэргий О.Цолмонгийн хамтаар “Чингис хаан” нисэх буудалд газардав. Түүнийг ирсэн яг тэр мөчид Чингисийн талбайд намын гишүүд нь ёслолын буудлага хийсэн гэнэ. МАХН-ын эх сурвалжийн мэдээлснээр Н.Энхбаяр Монголд долоо хоногийн хугацаатай иржээ.

Тэрбээр өнгөрсөн оноос хойш жил гаруйн хугацаанд БНСУ-д эмчлүүлж байгаад ийнхүү Монголд ирж байна. Хэдхэн өдрийн өмнө түүнийг БНСУ-ын иргэншилтэй болсон тухай тус улсын хэвлэлээр бичиж, нэлээдгүй шуугиан тариад байсан билээ.

Ц.Булган

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *