БНХАУ-ын иргэн Шин Гуан тээшиндээ их хэмжээний юань нууж хилээр гаргах гэж байсныг Чингэс хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн байцаагчид илрүүлжээ. Тэрбээр Улаанбаатар-Бээжин чиглэлийн “ОМ-223” онгоцоор зорчих гэж байхдаа тээшиндээ 430 мянган юань авч явсан аж. Энэ нь 129 сая төгрөгтэй тэнцэх бөгөөд улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан эл үйлдэлд хуулийн дагуу арга хэмжээ авч, гадаад валютыг улсын орлого болгосон байна. Мөн буруутай этгээдэд нэмж торгуулийн хариуцлага хүлээлгэжээ. Хуульд зааснаар дотоод, гадаадын иргэд 5000 ам.доллараас дээш хэмжээний мөнгөн тэмдэгтийг хилээр гаргаж байгаа тохиолдолд уг мөнгөний эх үүсвэрийг тайлбарлах ёстой.
Гэтэл Шин Гуан дээрх мөнгийг хар өнгийн гялгар уутаар боож, нуун далдалсан учраас хууль зөрчсөн үйлдэл аж.
Ц.ӨрнӨХ