Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотод ес дэх өдрөө үргэлжилж байна. Өчигдрөөс ширээний теннисний багийн тэмцээн тэмцээн эхэллээ.
Эрэгтэй 18 багаас Монгол Улсын шигшээ баг БНАСАУ, ХонгКонг, Йемен, Катар улсын багуудтай D хэсэгт багтжээ. Монголын баг хэсэгтээ гурван тоглолт хийгээд байгаагаас Катарыг хожиж, ХонгКонг, БНАСАУ-ын багт хожигдоод байна. Өнөөдөр хэсгийн сүүлийн тоглолтоо Йемен багтай хийх юм.
Эмэгтэй баг 18 баг өрсөлдөж байгаагаас Монгол Улсын шигшээ баг БНСУ, Япон, Пакистан, Мальдив БНУ-ын багтай С хэсэгт багтжээ. Мальдивын багийг 3:1-ээр хожиж, Пакистан, Япон, БНСУ-ын багуудад хожигдож, хэсгийн тоглолтоо дуусгав.
Гэрэл зургийг Ч.ГАНБАТ