Categories
гадаад мэдээ

Сирийн дүрвэгсдийн тоо 130 мянга давжээ

НҮБ-ын дүрвэгсдийн агентлагаас сүүлийн хэдэн өдөрт Турк руу дүрвэсэн Сири иргэдийн тоо 130 мянгад давсан ба эдгээр хүмүүст яаралтай хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шаардлагатай байгаа тухай мэдэгджээ. Энэ нь 2011 онд Сирийн мөргөлдөөн эхэлснээс хойш гарсан хамгийн том шилжилт хөдөлгөөн гэдгийг албаны хүмүүс онцолж байна. Эдгээр иргэдийн дийлэнх нь Исламын улсын түрэмгийллээс болгоомжилсон курдууд байгаа аж.

Өөрсдийгөө “Исламын улс” хэмээн нэрлэсэн суннитын зэвсэгт бүлэглэл Иракийн хойд хэсэг, Сирийн зарим хотуудад хяналтаа тогтоогоод байгаа юм. Хамгийн сүүлд Сирийн Кобане хотын ойролцоох 60 орчим сууринг хяналтандаа авснаа зарласан төдийгүй босогчид 11 энгийн иргэнийг цаазалсан хэрэг гарчээ.

Гурван жилийн өмнө Ерөнхийлөгч Башар Асадын эсрэг бослого хөдөлгөөн эхэлснээс хойш нийт нэг  сая орчим хүн Турк руу дүрвэн гараад байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *