Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ардчилсан нам, америк динозавр хоёрын хэн нь “алтжин”-д нэг сая доллар өгөх вэ?

Олны хэлж заншсанаар Лениний музейн байрыг хоёрхон жилийн өмнө Ма н эзэмшдэг байлаа. уг байранд эхэндээ нийслэлийн Ман-ын хороо байрлаж байснаа аж ахуй нэгжүүдийг түрээсээр суулгаж, мөнгө хийдэг болсон юм. Харин ардчилсан нам засгийн эрхэнд гарснаар Америкаас зөөж байгаа үлэг гүрвэлүүдийг тэнд оруулж динозаврын музей нээхээр шийдвэрлэсэн. Ингээд Лениний музейг төр эргүүлэн авах процесс нэлээд удаан үргэлжилсэн. олон шатны шүүхээр явж явж энэ барилгыг Нийслэлийн төрийн өмчийн хороо мэдэлдээ авлаа. америкаас авчирсан динозаврынхаа араг яснуудыг олонд дэлгэх музей болгосон юм. Шүүхийн шийдвэр ингэж гарсан болохоор асуудал нэг мөр шийдэгдлээ гэж ард түмэн ойлгож байв. Гэтэл энэ байшинд бас нэг шинэ эзэн гараад ирлээ.

Ман-ынхан 2012 оны орон нутгийн сонгуульд оролцохдоо “алтжин” группийн эзэн г.алтангаас нэг сая ам.доллар зээлсэн байна. Ингэхдээ өөрсдийн эзэмшиж байсан Лениний музейн барилга буюу одоогийн Үлэг гүрвэлийн төв музейг барьцаанд тавьжээ. Шат шатны шүүх хурлын үеэр огт хөндөгдөөгүй асуудал бүх зүйл шийдэгдсэний дараа сөхөгдөхийн учир юу вэ. Цаашид энэ байрны эзэн нь би гээд олон алтжин гарч ирэхийг үгүйсгэх аргагүй юм. тэгвэл ардчилсан нам, америкаас ирсэн динозавр хоёрын аль нь “алтжин”-д нэг сая ам.доллар өгөх вэ гэдэг асуудал босч байна. Хэрэв энэ үйл явдлыг хуулийн дагуу шийднэ гэвэл шүүх дээр толгой өвтгөсөн асуудал шил шилээ даган ургах бололтой. Харин г.алтан худлаа ярьсан байвал шүүхийн өмнө хүнд байдалд орно. Үүнийг эрх биш мэдэх байлгүй дээ.

М.МӨНХЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *