Categories
мэдээ нийгэм

Шүүх эмнэлгээс алга болсон цогцсыг олжээ

Шүүхийн шинжилгээний төвийн харьяа шүүх эмнэлгийн хэлтсээс цогцос алга болсон хэрэг энэ сарын 8-нд гарчээ. Хан-Уул дүүргийн иргэн Г сураггүй алга болоод байсныг дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн 10-нд нас барсныг тогтоон гэрийнхэнд нь мэдэгдэн цогцос таниулах арга хэмжээ авч, цогцсыг нь шүүх эмнэлгийн хэлтэст шилжүүлсэн байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр Г-г архины хордлогонд орж нас барсан болохыг тогтоосноор өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт ар гэрийнхэн нь талийгаачийг оршуулахаар шүүх эмнэлгийн хэлтэст очжээ. Гэтэл ажилтнууд нь цогцос муудаж үнэр ороод танигдахааргүй болсон гээд харуулаагүй байна. Харин талийгаачийн ар гэрийнхэн гарыг нь хараад Г-ын цогцос биш гэдгийг мэджээ. Ингээд Хууль зүйн яамнаас дарга нар ирж цогцос хайх шуурхай хэсэг гарган цагдаагийнхан шалгаж эхэлсэн байна. Маргаашийн 18.00 цагийн орчим талийгаачийн цогцос олдсон тухай ар гэрийнхэнд нь дуулгасан ч яагаад ийм зүйл болсон талаар мэдээлэл өгөөгүй бөгөөд хоорондоо 61-ийн гармын хавьцаагаас авчирсан тухайгаа ярилцаж байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *