Categories
мэдээ нийгэм

1,3 тэрбум төгрөгөөр барьсан дотуур байр ашиглалтад орлоо

Хэнтий аймгийн Батноров суманд улсын
төсвийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн дотуур байр барьж ашиглалтад орууллаа.
Нийт 1,3 тэрбум төгрөгөөр “ӨВМТХ” ХХК-ний барьсан гурван давхар шинэ
дотуур байр нь дотроо халуун хүйтэн устай, бие засах өрөөтэй, шинэ тоног
төхөөрөмж бүхий цайны газартай юм. 

 Хуучин дотуур байр нь анх 40 хүүхдийн
зориулалтаар баригдсан ч нөхцөл байдлаасаа шалтгаалан 90 хүүхэд суулгаж байж.
Харин байранд орж чадаагүй, сумын төвөөс хол зайд амьдардаг хүүхдүүд нь төрөл
садныхаа гэрт, зарим нь багшийндаа амьдардаг байжээ. Шинэ дотуур байр
ашиглалтад орсоноор Батноров сумын ерөнхий боловсролын сургуулийн 630 хүүхдийн
150 нь тохилог сууцанд амьдарч, сэтгэл хангалуун суралцах боломж бүрдлээ.
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2014 онд энэ мэт 45 дотуур байр ашиглалтад
оруулахаар ажиллаж байгаа юм. Үүнээс гадна сургууль, цэцэрлэг, спорт заалны 147
барилга барьж ашиглалтад оруулах юм байна. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *