Өвөрхангай аймагт тарваган тахлын нэгдүгээр зэргийн хавьталтай 54 хүн бүртгэгдсэн байна. Мөн тус аймгийн Сант сумын нэгдүгээр багийн 15 настай С.Мягмарсүрэн тарваган тахлаар өвчилжээ. Гэхдээ мэргэжлийн байгууллагынхны дүгнэлтээр Сант сум нь тахлын голомтгүй бөгөөд гэрийнхэн нь аймгийн төвөөс худалдаж авсан тарваганы давсагийг түүхийгээр нь хүүд залгиулжээ. Үүнээс болж хүү тарваган тахлын залгиур хоолойн хэлбэрээр өвчилсөн нь шинжилгээгээр тогтоогдсон байна. Хүүгийн бие одоогоор сайжирч байгаа аж.
Одоогийн байдлаар Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон бөгөөд Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Байгалийн голомтот халдварт өвчин судлал зэрэг байгууллага холбогдох арга хэмжээг авч байгаа юм байна.