Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Номин”-гийнхон Баян суманд шинэ цэцэрлэг барьж өгчээ

“Номин констракшн” ХХК  Төв аймгийн Баян суманд 65 ортой цэцэрлэг барьж, ашиглалтад
оруулан бэлэглэжээ. Цэцэрлэгийн нээлт энэ сарын 3-нд болсон байна. Баян сумын төвд буй хуучин цэцэрлэгийн сүрлэн барилга нь 25
хүүхдийн багтаамжтай боловч барилгын эдэлгээний хугацаа дуусаад дөрвөн жил
гаруй болж, хуучирч муудсан, орчин үеийн норм стандарт болон хүүхдийн эрүүл
ахуйд тохирохгүй барилга байсан гэнэ.  Гэтэл сумын хэмжээнд цэцэрлэгийн насны 167
хүүхэд байгаа бөгөөд стандартын шаардлага хангасан тохилог цэцэрлэгтэй болох нь
хичээлийн шинэ жил эхэлж буй үед  тулгамдсан
асуудал байж.  “Номин
констракшн” ХХК цэцэрлэгийн барилгыг хоёр сарын хугацаанд барьж өгсөн
байна. Шинэ цэцэрлэгийн барилга нь нэг давхар, техникийн өрөөний хамт нийт
400 м2 орчим талбайтай аж. Энэ цэцэрлэгт 65 хүүхэд сурч
хүмүүжихээр тооцож, 25 хүүхдийн ахлах анги, 20 хүүхдийн дунд анги, 20 хүүхдийн
бага анги, нийт гурван ангийг тус бүрт нь унтлагын, тоглоомын танхим, ариун
цэврийн өрөөтэй нь хамт цогцоор нь төлөвлөжээ. Үүнээс
гадна, цэцэрлэгийн стандартын дагуу, эрхлэгчийн өрөө, эмчийн өрөө, цагаан
хэрэглэл угаах өрөө, халуун цех-гал тогоог иж бүрнээр нь төлөвлөж, анги бүр
байгалийн нар үзэх боломжтойгоор шийдсэн ба барилгын норм дүрмийн дагуу аюулгүй
байдлыг бүрэн хангаж хоёр гарц хийжээ.

Цэцэрлэгийн гадна талбайд хүүхдүүдийн чөлөөтэй
наадаж тоглох тав тух, аюулгүй байдлыг хангах зорилгоор 195 уртааш метр төмөр
хашаа барьж , тохижилт, ногоон байгууламжийн ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Үүнд
210 м2 өнгөт хавтангаар явган зам, 1000 гаруй м2 талбайд зүлэг ногоон
байгууламж, Нарс, улиангар, улиас, хус, тэхийн шээг, үхрийн нүд гэх мэт нийт 70
ширхэг мод, сөөг тарьж, хоёр ширхэг модон сүүдрэвч, сандал, хүүхдийн иж бүрдэл
тоглоомууд, 194 м2 элсэн тоглоомын талбайг гадна гэрэлтүүлэгтэйгээр барьж
байгуулжээ.  Ийнхүү шинээр барьсан  “Дэлбээ” цэцэрлэгийн бүтээн
байгуулалтад  700 сая гаруй төгрөг зарцуулсан бөгөөд Монгол Улсад хүүхдийн
цэцэрлэгийн шинэ стандарт тогтоохуйц бүтээн байгуулалт болжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *