“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр шоронд хоригдож байгаа билээ. Тэрээр өнгөрсөн хугацаанд монгол бичиг сурсан бөгөөд Ерөнхийлөгчид хандан захидал бичжээ. Тэрээр захидалдаа “Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж танд Гомдол хүсэлт өргөн мэдүүлэх нь
Монгол улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, оршихуйн үндэс газар нутгийн бүрэн бүтэн байдал, гэмт хандлагыг няцаан гарцгүй байдалд аргагүй хамгаалалт хийн таслан зогсоосон.
Гэтэл манай шүүх эрх мэдэлтэнд тал засан хилс гүжирдэн ял тулгасан нь бид шоронд хоригдож байна. Энэ тухай танд олныг үл нуршин шүүхэд гаргасан гомдлыг хүргүүлж буйг та тогтоон болгооно уу.
Монгол улсын Үндсэн хууль, Монгол улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ, Монгол улсын Эрүүгийн хуулийг зөрчсөн, Монгол улсын Засгийн газрын хууль бус эс үйлдэхүй, үйлдэл, гэмт халдлагыг шүүх хамгаалан өмгөөлж, Монгол улсын нэрийн өмнөөс улс үндэсний эрх ашиг, хүн төрлөхтний нийтлэг эрх ашигт харш шийдвэр гаргасанд бид харамсаж байна.
Эрхэм Ерөнхийлөгчөө
Бидэнд байгуулсан гавьяа үгүй
Бидэнд үйлдсэн гэм буруу үгүй
Монгол хүн бүрд заяамал иргэний журамт үүргээ биелүүлэв. Гутаах, бадархахын алин болохыг мэргэн (мөргөн)оюундаа болгоон соёрхоно уу?
Гомдол, хүсэлт өргөн мэдүүлсэн хилсээр хоригдож буй Ц.Мөнхбаяр, Т.Төмөрбаатар
20014.08.14” гэжээ.