Украины нийслэл Киев хотод олон мянган иргэн жасч, Ерөнхийлөгч Петр Порошенког огцрохыг шаарджээ. Иргэд Ерөнхийлөгч болон Засгийн газраа зүүн хязгаарын хотуудад өрнөж буй зөрчил мөргөлдөөнийг арилгах тал дээр юу ч хийхгүй байна хэмээн буруутгаж байгаа аж. Батлан хамгаалах яамны гадна болсон жагсаалд нийт 10 мянга гаруй иргэн оролцсон байна.
Мөн тус улсын “Эмэгтэйчүүдийн нэгдсэн холбоо”-ны 200 гаруй гишүүн П.Порошенког Украйн улсыг Оросын колони болгохоор зорьж байна хэмээн буруутгажээ. Жагсагчид төв замуудыг хааж, эсэргүүцлээ илэрхийлсэн аж.
Э.Эрдэнэ