-63 кг-ын жинд барилдаж буй Б.Мөнгөнчимэг, Ц.Цэрэннадмид нар шөвгийн 32-т шалгараад байна. –
Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Челябинск хотын “Трактор Арена”-д дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн -81 кг, эмэгтэйчүүдийн -63 кг жингийн барилдаан болж, медальтнууд тодорно.
Эмэгтэйчүүдийн -63 кг-ын жинд барилдаж буй Б.Мөнгөнчимэг эхний тойрогт ОХУ-ын Марта Лабазинаг нэг торгуулаар ялж, шөвгийн 32-т шалгарлаа. Тэрээр шөвгийн 16-д шалгарах эрхийн төлөө Шведийн Херманссонтой барилдана.
Мөн энэ жинд Ц.Цэрэннадмид барилдаж байгаа бөгөөд тэрээр эхний тойрогт хийлж, удаах барилдаанаа Киргизстаны Абдилманаптай барилдана.