Улаанбаатар хотноо “Хүний хөгжлийн илтгэл 2014” хурал эхэллээ. 1990 оноос эхлэн жил бүр НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс санаачлан бэлтгэдэг хүний хөгжлийн цуврал илтгэлүүд нь хөгжлийн асуудал, чиг хандлага, ахиц дэвшил болон бодлого хөтөлбөр, туршлага судалгаан дээр үндэслэсэн дүн шинжилгээ хийж гаргадаг аж. Энэ жилийн дэлхийн хүний хөгжлийн илтгэлээр Монгол Улс 187 орноос 130-т жагссан байна. Өмнөх онтой харьцуулахад гурван байраар ахисан дүн гарчээ. Гэвч энд эмзэг байдал арилаагүй байна. Энэ нь хүн амын ядуурлын түвшин, ажилгүйдлийн түвшин, нийгмийн шинжтэй гол үзүүлэлтүүдээр ахиц дэвшил гараагүйтэй холбоотой аж.