Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Челябинск хотын “Трактор Арена”-д гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар эрэгтэйчүүдийн -60 кг, -66 кг, эмэгтэйчүүдийн -48 кг, -52 кг жингийн аваргууд тодроод байна.
Эрэгтэйчүүдийн 73 кг, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн барилдаан өнөөдөр орой хүртэл үргэлжилж, медальтнууд тодорно. Манай улсаас 73 кг-д дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, олимпийн хүрэл медальт, Гавьяат тамирчин С.Ням-Очир, эмэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ Д.Сумьяа нар барилдаж байгаа.
Сая 73 кг-д олимпийн хүрэл медальт, Гавьяат тамирчин С.Ням-Очир Японы Шохэйд торгуулиар ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлэв. Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар ОХУ-ын бөх Муса Могушковтой барилдаж, вазари үнэлгээгээр мөн л ялагдан тэмцээнээ дуусгалаа.