Categories
мэдээ нийгэм

Хуурамч тасалбар худалдаж байгаа гэв

  Нийслэлийн Тээврийн газраас “Нийтийн тээврийн сүлжээ-үйлчилгээний шинэчилсэн төлөвлөлтийн туршилтын ажил”-ын хүрээнд өдрийн турш 500 төгрөгийн үнэтэй тасалбараар үйлчлүүлэх шинэ үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна. Нийтийн тээврийн автобусуудыг богино эргүүлж, өдрийн 500 төгрөгийн тасалбараар хэдэн ч удаа сэлгэн суух боломжтой туршилтын ажил энэ 31-ний өдрийг хүртэл хэрэгжинэ. 500 төгрөгийн тасалбарыг хуурамчаар хийсэн гэх мэдээлэл Тээврийн газарт иржээ. Нийслэлийн Тээврийн газраас  “Иргэд нийтийн тээврээр  үйлчлүүлэх тасалбараа тухай өдөртөө л тасалбар борлуулагчаар дамжуулан худалдан авах боломжтой. Тасалбарыг урьдчилан буюу өмнөх өдөр нь худалдаалахгүй тул иргэд хуурамч тасалбар худалдан авахаас сэргийлэхийг сануулж байна” гэлээ. Өдөр бүр өөр өөр өнгөтэй гарч буй 500 төгрөгийн тасалбар зөвхөн тухайн өдрөө л борлуулагдах аж..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *