Categories
гадаад мэдээ

Шакирад торгууль ногдуулав

Дуучин Шакираг бусдын аяыг хулгайлж, хуулбарласан хэмээн Нью-Йорк дахь Холбооны шүүх үзэж, 100 мянган ам.долларын торгууль ноогдуулсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Дуучин бүсгүйн испани хэл дээр дуулсан “Loca” хэмээх дуу нь Доминиканы уран бүтээлч Рамон Ариас Вазкезын бүтээл мөн гэж шүүгч Элвин Хеллерштейн үзжээ.

Тус уран бүтээлийн ая, үгийг Кени Белло зохиосон байна. Дуучны хэвлэлийн төлөөлөгч “2009 оны сүүлээр Кени Белло “Loca” дууны шүлэг, аяыг Шакирад зарсан тиймээс бид худалдан авагч. Шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байна” гэж хэлжээ. Харин Белло “Loca” дууг 2002 онд бичсэн гэдгээ хэлж, шүүхэд гомдол гаргахаа мэдэгдсэн байна.

“Loca” хэмээх дуу нь албан ёсоор 2010 оны аравдугаар сарын 22-ний өдөр “Youtube” сайт дээр тавигдаж, 19 долоо хоногийн турш АНУ болон Латин Америкийн хөгжмийн чартуудыг тэргүүлсэнээс гадна найман шагнал хүртсэн юм.  Энэхүү хэрэгтэй холбоотойгоор Шакира “Mayimba Music” компанид гомдол гаргажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *