Categories
гадаад мэдээ

В.Путин Египетэд зэвсэг нийлүүлэх тушаалд гарын үсэг зуржээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Египет улсад хөнгөлөлттэй үнээр зэвсэг нийлүүлэх тушаалд гарын үсэг зурсан тухай “ВВС” агентлаг мэдээлжээ. Тус тушаал дагуу Египетэд нийт 2 тэрбум ам.долларын өртөгтэй гар буу, пуужингаас хамгаалах төхөөрөмж, цэргийн болон тусгай техникийг хөнгөлөлттэй үнээр нийлүүлэхээр болсон байна.

В.Путин тушаалд гарын үсэг зурсныхаа дараа “Египет улсад эмх журам тогтоох үүднээс Орос зэвсэг нийлүүлэхээр боллоо” гэж хэлжээ. Энэ үеэр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу ирэх аравдугаар сард хоёр тал 21 хоногийн хугацаатай цэргийн сургуулилт хийх болсныг мэдэгдэв. ОХУ-ын Төрийн Думын хэвлэлийн албанаас мэдээлснээр, ирэх арваннэгдүгээр сарын эхээр В.Путин Египет улсад төрийн айлчлал хийх юм байна. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *