Categories
мэдээ нийгэм

Консулын ажилтан нас баржээ

Хонконгт суугаа Монголын консул 42 давхраас унаж, амь алдсан гэх мэдээлэл цахим ертөнцөөр тархлаа. Харин амиа алдсан хүн нь консул бус Ерөнхий консулын газрын ажилтан юм байна. Гадаад харилцааны яамнаас өгсөн албан ёсны мэдээллээр Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа Ерөнхий консулын газрын ажилтан “О” энэ сарын 8-ны өдөр золгүй байдлаар нас барсан байна. Хонконгийн Цагдаагийн газар хэргийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд одоогоор тодорхой хариу гараагүй байгааг мэдээлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *