УИХ-ын дарга З.Энхболд Дорнод аймгийг зориод байгаа билээ. Түүний хувьд энэ сарын 8-9-нд тус аймгийн Халхгол сумын нутаг Буйр нуурнаа Ардчилсан хүчний холбооны зүүн бүсийн чуулга уулзалтад оролцсон аж. Түүнчлэн С.Эрдэнэ сайд, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Арвин, Г.Баярсайхан, Р.Бурмаа, Д.Ганбат нарын гишүүд оролцсон гэх мэдээлэл байгаа. Уг уулзалтын үеэр ямар асуудал яригдсан нь одоогоор мэдэгдэхгүй байгаа бөгөөд хэл амны бай болоод буй Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газрын хувь заяаг шийдэж байгаа гэх бор шувуу төрийн ордноор нисч байсан билээ. Харин Зүүн бүсийн чуулга уулзалтад Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Говь-Сүмбэр, Дорноговь аймаг мөн нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Багахангай, Багануур, Налайх дүүргүүдээс тус бүр төлөөлөл нийт 500 гаруй гишүүний бүрэлдэхүүнтэй томоохон хурал болжээ.