Categories
мэдээ улс-төр

Л.Болд Ази, номхон далайн ээлжит чуулганы дэд даргаар сонгогдлоо

“Хамтын хөгжил цэцэглэлтийн төлөөх бүс нутгийн хамтын ажиллагаа” сэдвийн дор Тайландын Вант Улсын нийслэл Бангкок хотноо болж буй НҮБ-ын Ази, Номхон Далайн Эдийн засаг, Нийгмийн Комиссын (АНДЭЗНК) ээлжит 70 дугаар чуулганд Гадаад харилцааны сайд Л.Болд тэргүүтэй Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид оролцож байна.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд саяхан НҮБ–ын Байгаль орчны ассамблейн Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Монгол Улсаас Тайландын Вант Улс болон АНДЭЗНК–т суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч Ч.Баттөмөр нар ажиллаж байна. 

Хуралдааны эхний өдөр чуулганы дарга, дэд дарга нарыг сонгосон бөгөөд Монгол Улсын төлөөлөгчдийн тэргүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд ээлжит 70 дугаар чуулганы дэд даргаар сонгогдлоо.

Монгол Улсын байр суурийг төлөөлөн хэлсэн үгэндээ сайд Л.Болд даяаршил, харилцан хамаарал улам бүр нэмэгдэж буй энэ цаг үед бүс нутийн хамтын ажиллагааны ирээдүй нь улс орнууд хэрхэн нягт, ойр хамтран ажиллахаас голлон шалтгаалах бөгөөд Ази номхон далайн бүсийн энэхүү интеграцид идэвхитэй оролцох нь Монгол Улсын гадаад бодлогын нэг чухал зорилт болохыг онцлов.

Түүнчлэн Зүүн Хойд Азийн бүс нутгийн орнуудтай хоёр болон олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, яриа хэлэлцээг идэвхжүүлэх зорилтын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилга мөн Ази, Европыг Монголын нутгаар дайруулан газрын тос, байгалийн хий, эрчим хүч, төмөр зам, авто зам гэсэн шугамуудаар холбох “5 шугам” төсөл болон хөрөнгө оруулалтыг эрчимжүүлж эдийн засгийн хөгжлийг дэмжих чиглэлээр Монгол Улсын Засгийн газрын баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. 

Сайд Л.Болд энэ үеэр ээлжит 70 дугаар чуулганы даргаар сонгогдсон Бутан Улсын Ерөнхий сайд Цэрэн Тобгатай уулзалт хийж хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцсаны дараа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар шинээр томилогдсон хатагтай Шамшад Ахтартай уулзаж Монгол Улс, тус комисс хоорондын хамтын ажиллагааны үр дүн, цаашдын зорилт, чиглэлийн талаар санал солилцлоо.

Тэрээр чуулганы үеэр мөн НҮБ–ын АНДЭЗНК–ын Зүүн хойд Азийн бүсийн захирал, Япон, БНСУ–ын Гадаад харилцааны дэд сайд нар болон бусад зарим орны төлөөлөгчдийн тэргүүнийг хүлээн авч уулзлаа.

2 replies on “Л.Болд Ази, номхон далайн ээлжит чуулганы дэд даргаар сонгогдлоо”

I loved as much as you’ll receive carried out right here. The
sketch is attractive, your authored subject matter stylish.

nonetheless, you command get got an edginess over that you wish be delivering the following.
unwell unquestionably come more formerly again since exactly the
same nearly a lot often inside case you shield this increase.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *