Categories
мэдээ нийгэм

“Алтан бүргэд” их наадам болно

Казах түмний соёл урлагийн “Алтан бүргэд” гурав дахь удаагийн их наадам энэ сарын 9-10-нд Налайхын зүүн хойд, Тэрэлж явах замын зүүн талд болох гэж байна. Наадмын ерөнхий зохион байгуулагчаар Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөл, “Алтан бүргэд” их наадмын санаачлагчид, хамтран зохион байгуулагчаар ССАЖЯ, Налайх дүүргийн ЗДТГ ажиллаж байна. Энэхүү наадам нь Монгол Улсын үндэстэн, угсаатны соёлын олон талт өв уламжлалыг хамгаалан хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх талаарх төр, засгийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд казах үндэстний өв уламжлал, соёл урлаг, ёс заншил, спортын төрөл зүйлийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах зорилготой аж. 

Энэ жилийн “Алтан бүргэд” их наадам дуу, хөгжим, бүжиг, “Айтыс” буюу харилцаа дуу, “Казах күрес” буюу казах бөхийн барилдаан, “Кыз куар” буюу морьт залуусын наргиант уралдаан, “Көкпар” буюу тулам булаацалдах тэмцээн, казахын урчуудын гэр, гар урлалын бүтээлийн үзэсгэлэн зэрэг төрлөөр явагдах юм байна. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *