Энэ бол манай сумын ой. Дааган дэл ууланд манай сумын ой байдаг. Уулын ард маш олон тооны буган чулуун хөшөө бий. Хамгийн олон хөшөө бүхий чуулбар гэдэг санагдана. Албан ёсоор бол Өвөр цэцэрлэгийн буган чулуун хөшөө гэдэг.
Та бүхэн ойн баяр наадмын тухай ярих гэж байна гэж бодсон уу? Жаахан ногоон чиг баримжаатай байж сур л даа.
Энэ нөхөр бол миний зээ дүү байгаа юм. Бяцхан ноёнтон
Хамт найм төгссөн найзуудын маань хэд нь энд байна. Бусад нь нийллэгийн хорхог морхог бэлдэж яваад энэ зурагт ороогүй юм.
Уулын ар дээр ямар нэгэн хувьсгалч лоозон байсан санагдана. Харин өдгөө соёмбо хийгээд 90 жил хэмээн бичсэн харагдана.
Харин одоо сумынхаа 90 жилийн ойн тухай ярья. Завхан аймгийн Шилүүстэй сум энэ жил 90 жилийн ойгоо хийлээ. Хуучнаар бол тэр хавийн хэдэн сум Сайн ноён хан аймгийн Хошууч бээсийн хошуу гэж явжээ. Саяхан 90 жилийн ойгоо хийсэн СЭЗДС-ийн анхны оюутнуудын нэг нь манай хошууны сүүлчийн ноён байсан гэдэг. Сэтгүүлч, зохиолч Б.Чойндон агсны дурсамжид “…хошууч бээс Дашзэвэг гэж саарал дээлтэй хүн Гаалийн сургуульд хамт сурч байсан” тухай өгүүлсэн нь бий.
Нутгийн Чингэс хаан өрлөгүүдийн хамт
Морины наадам “хангайд” болов. Өвөр гол, овооны үзүүрт морьдоо барилаа. Шар хөтөл дээр гарч ирэхэд Отгон тэнгэр хайрханы бараа, нялх багаас нүдэнд үзэгдэж, сэтгэлд хоногшсон төрхөөрөө, “уулан дээр суусан уул” мэт харагдав.
Харин манай өвөлжөө байдаг Ухаа аргалантын өврөөр Завхан гол урсана. Голын эргээр бургас, улиас, бас зэрлэг чацаргана ургана.
Манай нутгаас төрсөн цэргийн мяндагтан эрхмүүд
“Шуудангийн Дэрэм” хэмээх Дорждэрэм гуай бол Холбооны газрын аавын цээж барьдаг жолооч байсан хүн юм.
Хонь хариулж явсан газраараа явтал Сумын дарга байсан Дондонхүү
ийм Фараон харагдав. Ухаа аргалант. гуай одоо нас сүүдэр ер гарсан ч
Хар дэлийн өвөлжөө орчим. тэнхлүүн сайхан харагдана.
Морин хуурч хүүхдүүд. Манай аймгийн мянган морин хуурч хүүхэд Чингэсийн талбайд тоглолт хийж байсныг санаж байгаа байх. Тэдний нэг хэсэг нь манай хүүхдүүд байгаа юм.
Хужиртын гол, Ялаат булгийн дэнжээс Отгон тэнгэр уул ингэж харагдана.
Гэрэл зураг болон тайлбарыг Б.Цэнддоо