Categories
мэдээ нийгэм

Хулгайн хэрэг ихэсчээ

Цагдаагийн ерөнхий газрын Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 102 дугаарын утсанд өчигдөр 4001 дуудлага иржээ. Үүнээс гэмт хэрэг зөрчлийн 1203, зам тээврийн ослын 306 мэдээлэл ирсэнийг шалгахэд гэмт хэргийн шинжтэй 37 үйлдэл бүртгэгджээ. Үүний 30-ыг нь шалгаж байгаа аж. Иргэд амралт зугаалгаар хөдөө явсан, орон гэр нь эзгүй үед хулгайн гэмт хэрэг ихэсчээ. Тиймээс хөдөө явахдаа хөршдөө гэрээ захих, ойролцоох цагдаагийн хэлтэст бүртгүүлж байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Өчигдөр Чингэлтэй дүүргийн есдүгээр хорооны  “Цагаан байрны 39-5 тоотын гадна автомашинаас эд зүйл хулгайлаад байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу шалгахад уг хороонд оршин суух Т ын эзэмшлийн Pajero автомашины зүүн хойд хаалганы жижиг шилийг Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд суух З /эр.30н/ гэгч согтуурсан үедээ хагалж савхим хүрэм, майхан зэргийг хулгайлан авч зугтаасныг илрүүлжээ. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Мөн 2014.07.22-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Хувьсгалчдын 1-7 тоотод суух М-ын гэрт хулгайч орж Самсунг LCD зурагт алдагдсан хэргүүдийг Б.Д, Ж.Т, А.Д, Д.З, М.Ц нар бүлэглэн үйлдснийг илрүүлэн шалгаж байгаа аж. Үүнээс гадна 2014.06.24-ны өдөр БГД-14- “БиБиКү” хоолны газраас Америк улсын иргэн К.Л нь бичиг баримт түрүүвчтэй эд зүйлээ алдсан хэргийг Н.Г гэгч үйлдснийг илрүүлэн БГД-ийн цагдаагийн I хэлтэст шалгаж байна.

2014-07-25-ны өдөр СБД-4 “Хүнсний 50-р дэлгүүр”-ийн орчимд ОХУ-ын иргэн Е.Ш ийн цүнхнээсээ бичиг баримт 200ам доллар, 5000 рубль, 100.000 төгрөг алдсан хэргийг А.Б үйлдснийг илрүүлэн шалгаж байгаа аж. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *