Хар тамхи хэрэглэсэн, хадгалсан, борлуулсан хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдаж байгаа Г.Сарангэрэл нарын таван хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр 13.00 цагт Эрүүгийн нэгдүгээр шүүх танхимд эхлэх гэж байна. Шүүх хурал энэ сарын 16-нд товлогдсон байсан ч өмгөөлөгч Ц.Баасандорж хавтаст хэрэгтэй танилцаж амжаагүй шалтгаанаар хойшилсон билээ. Саяхан Г.Сарангэрэл амиа хорлохыг завдсан гэх мэдээлэл олны анхаарлыг татаж байсан юм.