“Гал үндэстэн” холбооны Ц.Мөнхбаярыг өнгөрсөн тавдугаар сард Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь хорих 423 дугаар анги руу ачсан билээ. Тэгвэл эмчилгээ хийх нэрээр хотод авчирсан гэх мэдээлэл байна. Ц.Мөнхбаярыг өнгөрсөн баасан гаригаас бямба гаригт шилжих шөнө Зайсан дахь 401 дүгээр ангид авчирсэн хэмээн эх сурвалж мэдээлжээ.
Тэрээр Хархоринд очсоноос хойш эмчлүүлэх тухай хүсэлт гаргаагүй бөгөөд хотод авчирах шийдвэрийг ч эсэргүүцсэн гэнэ. Тиймээс “Биеийн байдал нь хэвийн байхад эмчилгээ хийнэ гэсэн нь цаанаа учиртай асуудал” хэмээн “Гал үндэстэн” холбооны гишүүд нь ярьжээ. Мөн Ц.Мөнхбаяртай хамт ял сонссон С.Дашцэрэнг биеийн байдлын улмаас хотод шилжүүлсэн байна.
Э.Эрдэнэ