Шинээр өргөтгөх уулзвар
Маргааш буюу 2014.07.21-ны Даваа гарагийн 12:00цагт Зуун айлын уулзварыг албан ёсоор нээх нээлтийн ажиллагаа болно. Эрхэм сэтгүүлч та бүхнийг урьж байна. “Гудамж” төсөл.
“Гудамж” төслийн хүрээнд энэ жил уулзварыг өргөтгөн шинэчлэхээр болсон. Үүний нэг нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх 100 айлын уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажил юм. Энэ уулзварыг өнөөдөр албан ёсоор нээхээр болжээ. Гудамж төслийн хүрээнд “100 айл”-ын уулзварыг шинэчилснээр зорчих хэсгийн эгнээг нэмэгдүүлэхээс гадна бүх чиглэлдээ саадгүй зорчих боломжтой болгож, хөдөлгөөний зохион байгуулалтад өөрчилөлт орж байгаа юм. Тодруулбал, 11 дүгээр хороолол болон 100 айл чиглэлээс аль ч тал руугаа гэрлэн дохиогоор хөндлөн нэвтрэх, 11 дүгээр хорооллоос Их тойруу чиглэлд, гүүртэй талаасаа 11 дүгээр хороолол чиглэлд тус тус зүүн гар тийш эргэх боломжтой болно.
100 айлын уулзварыг өргөтгөн шинэчлэх зураг төслийг “Ростов” ХХК болосвруулж, зам барилгын ажлын явцад Японы “Си Ти Ай Инженеринг Интернэйшнл” ХХК хяналт тавин ажиллаж байна.