Энэ жил үндэсний их баяр наадамд 512 бөх зодоглосноос Улсын харцага Н.Батсуурь ес даван түрүүлж Монгол Улсын арслан цол хүртсэн билээ. Тэрбээр Увс аймгийн Ховд сумын харьяат. Шинэхэн арсланд нутгийн зөвлөлөөс нь “Хүннү” хороололд дөрвөн өрөө байр бэлэглэсэн. Н.Батсуурь арслан өнгөрсөн пүрэв гаригт нутагтаа очжээ. Түүнийг Увс аймгийн удирдлагууд хүлээн авч уулзаж хүндэтгэл үзүүлсэн байна.
Одоо арсан Ховд сумандаа амарч байгаа ажээ.