Categories
мэдээ нийгэм

Завханд боом өвчин гарч, долоон адуу хорогдоод байна

Завхан аймгийн Дөрвөлжин суманд боом өвчин гарсан байна. Тус өвчний улмаас долоон адуу, нэг бог мал  хорогдоод байгаа талаар эх сурвалж мэдээлэв. Боом өвчин гарсан газарт хөл хорио тогтоож, дэгдэлтийг зогсоохоор мэргэжлийн байгууллагууд ажиллаж байгаа аж. Боом нь өвчтэй мал амьтдаас (тэжээвэр) хүнд халдварлаж, хэсэг газрын шүүдэст, цусархаг, үжилт үрэвсэл үүсгэн байршмал болон үжил хэлбэрээр явагддаг хурц халдварт өвчин юм. Боомын савханцар хуяг ба бүрхүүл үүсгэдэг, гадаад орчинд ялангуяа газрын хөрсөнд хэдэн арван жилээр хадгалагддаг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *