Categories
мэдээ нийгэм

Арслан Н.Батсуурьт “Ланд крузер-200” автомашин өглөө

Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадамд 9 давж түрүүлсэн Монгол Улсын арслан Н.Батсуурьт Японы Тоёота корпорацийн Зүүн Ази болон далайн эргийн орнуудыг хариуцсан гүйцэтгэх захирал Тоширо Хидака “Ланд крузер-200” маркийн автомашиныг гардуулан өглөө.

Их эзэн Чингис хааны талбайд болсон Баяр наадмын түрүү бөхийн бай шагналыг гардуулах ёслолд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын шадар сайд Д.Тэрбишдагва, НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар оролцож, түрүүлсэн бөхөд баяр хүргэв.  Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын зүгээс  Монгол наадмыг “Монгол брэнд” болгох зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд үүний тулд олон улсын зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны түнштэй байх ёстой гэж үзэж байгаа юм. Тиймээс энэ жил анх удаа Тоёота корпориаци баяр наадмын албан ёсны түншээр ажиллаж, ийнхүү  наадамчин олонд бэлэг барилаа. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *